Тэрнийг минь бузарлаад хаячихсан байсан..

huchin-middle
Энэ захиа очих өдрийн мэнд. Намайг Хосоо гэдэг. Би энэ жил 22 настай. Энэ сайтад анх удаагаа захидал бичиж байна. Гэхдээ миний талаар биш миний найз охины талаар юмаа. Тэр минь 19 настай энэ жил 3-р курст орно. Их цовоо сэргэлэн, хүнд тусархуу, анги хамт олондоо нэр хүндтэй, охин сайхан ч охин. Гэтэл энэ оны 5 сарын 12-нд тэр минь шөнө хичээлээ тарж  яваад, сургууль дээр юмаа мартснаа санаад буцаж сургууль ороод харих замдаа доодхоо захирч чадахгүй лалрын 2 гөлөгт хүчиндүүлсэн юм. Би өөрөө гадаадад сурдаг намайг ирэхээс 7-хон хоногийн өмнө тэр муу новшууд түүний минь охин биеийг хөндөж бузарласан.

Би өөрөө ч ийм ариун нандин эмзэгхэн амьтныг сэглэчихгүй гэж хэдэн шөнө зүгээр тэврээд унтдаг байлаа даа. Энэ аймшигт мэдээг сонсоод би шууд л маргааш нь ухаан жолоогүй амьтан нисээд л ирсэн. Гэтэл байдал миний бодож байснаас илүү долоон дор байсан. Тэр муу эмзэгхэн бяцхан амьтныг анусыг нь задартал хүнчиндэж, олон тооны шарх гэмтэлтэй жалганд хаяад явсан байсан. Үүрээр хажуугаар нь зөрж явсан хүн олоод эмнэлэг цагдаа болсон юм билээ.
Эмнэлэгт тэр минь ухаангүй дээд доодгүй цус алдалттай ирсэн гэсэн. Шууд хагалгааний өрөөнд аваад орсон байсан. Яагаад вэ гэтэл хошного нь  задарсан, өөрөөрөө бие засаж чадахгүй болсон гэж хэлээд хошоногийн гадна нь гаргасан гэж хэлсэн гэсэн. (бүдүүн гэдсийн цоолж гуурс гаргах)
Ээ нээрээ арайчдээ, хүн чинь аргаа барахдаа ядаж үтрээ рүү хийж болоогүйн байхдаа гэж ч боддог юм байна лээ. Би ч түүнтэйгээ уулзах гэхэд огт ухаан орохгүй байна гээд хичнээн их айлгасан гээч. Энэ хооронд нөгөө муу лалрын үхсэн пиздакуудыг олсон гэтэл 2 доожоогүй сулралтай траншений архичин байсан. Байцаалт цагдаа сэргийлэх бололгүй яахав гэтэл тэр муу 2 хээв 1 архинаас болсон ухаан мэдрэлгүй байсан гэж шааж байгаам даа. Өөрсдийг нь яг тэгээд алаад хаямаар.
Ингээд хэд хоногийн дараа ашгүй тэр минь ухаан орлоо гэтэл сэрээд намайг болон өөрийнхөө аавыг хараад юу ч дуугарахгүй хажиглах янзтай байна. Тэгээд бид аль болох тайван байлгах гэж дуугай л байлаа. Гэтэл гэнэт өрөөнөөс зайл гэж байна, бид яасан бэ гээд ойртоод очтол зайл ална шүү гээд хавьтуулахгүй байлаа тэр өдөр ингээд дуусан юм. Өдөр хоног өнгөрөх тусам тэр минь эр хүнийг үзэн яддаг эр хүнд дургүй болсон байсан нь мэдрэгдэж байлаа. Аав нь очоод охиноо үнсэх гэтэл зайл муухай үнэртэй байна, гэнэт ухасхийж цочоод хашгираад бөөн юм болсон.
Эмчтэй нь ярилцаж зөвлөгөө авлаа. Эмч хэлэхдээ гэнэтийн цочролоос шоконд орсон. Түүнээсээ нь болж эр хүнээс айж, үзэн ядах сэтгэл сууж эхэлсэн байна гэнэ. Тэр минь одоо сэтгэл зүйчийн хараан доор эмчилгээнд яваад 1 сар болж байна гэтэл ямар 1 өөрчлөлт алга. Одоо ямар 1 үр дүн гарахад  хэтэрхий эрт байгаа гэдгийг мэдэж байгаач цаашдаа ингээд эр хүнийг бүүр үзэхээ байчих вий гэж үнэхээр айж байна. Эр хүн өөрт нь 2 м-с л ойр байвал давхийж цочоод уйлаад аймар болдог болсон, үүнээс нь болж аав нь охиндоо харагдахгүй гэж өглөө эрт ажилдаа явж, амралтийн өдрүүдээр өөрийнхөө аав ээж дээр очдог болсон, би ч гэсэн, ялгаагүй холоос л харж хандаж байгаа.
Түүнийгээ би өөрийн зүгээс яаж хуучин хэвэнд нь оруулж, буцаад жирийн амьдралд нь дасгах вэ? Надад туслаач хамгийн удаандаа тэр минь хэр удаан ийм байдалтай байх бол? Ямар арга чарга байна би юу ч хийнэ гол нь түүнийгээ ямар л аргаар буцаан сэтгэлийг нь засаж, тэр дурсамжийг нь мартахгүй юмаа гэхэд яаж аль болох бодогдуулахгүй байлгах вэ туслаач үнэхээр аргаа бараад энд хандлаа…