Австралийн хамгийн том хөхтэйд тооцогддог бүсгүй эмч нарын зөвлөгөөг үл хайхран хөхөө дахин томруулахаар зэхэж байна.


Сара Мари дөнгөж 17 настай байхдаа Шинэ Зеландад анхны мэс заслаа 13000 долларын өртгөөр хийлгэж байсан аж. Гэвч тэр мэс заслын үр дүнд сэтгэл ханаагүй тул хөхөө дахин томруулахаар мөнгө цуглуулж эхэлжээ. Харин өнгөрсөн жилийн долдугаар сард тэрбээр хоёр дахиа орсон гэдэг. Энэ мэс заслын дараа хөх нь илт томорсон боловч өөрийнх нь санасан хэмжээнд хүрээгүй тул дахиж орохоор шийдсэн байна.

Өнгөрсөн нэгдүгээр сард гурав дахиа мэс засалд орох үед эмч нар арайхийн зөвшөөрсөн гэдэг. Ингээд түүний суулгацтай хөхний арьс чадах хэмжээгээрээ хүртэл сунаж, язарч, халдвар авч эхэлсэн тул Саммер антибиотик эмчилгээ хийлгэж, эмийн харшилтай болжээ. Түүнчлэн нуруугаар нь өвдөж, өдөр тутмынх нь амьдралд саад болж байгаа хэдий ч бүсгүй үүндээ баяртай байгаа гэнэ.

