Экзорцизм буюу хараалыг зайлуулах тухай

(Эксорцизм гэдэг нь латины хараал хийх, тарнидах гэсэн vгээс гаралтай хvний биед шингэсэн чєтгєр шулмасыг хєєн зайлуулах гэсэн утгыг илэрхийлсэн vг.)
Езуитийн лам Адольф Родевик 1963 онд эксорцизмийн талаархи нэгэн гарын авлага бичсэн нь "Романумын зан vйлд, биед шингэсэн чєтгєр шулмасыг зайлуулах нь" хэмээх нэртэй бєгєєд тvvнд тэрээр бичихдээ,
"Энэхvv онцгой аюултай зан vйлийг vйлдэхдээ тухайн лам тэр хvнийхээ эмнэлгийн шинжилгээг нарийвчилан гаргуулж, энэ хvний євчин нь ердийн єечин бус чєтгєр шулмас шингэсний хорлол гэдгийг нарийвчилан тогтоох хэрэгтэй" хэмээн лам нартаа зааварчилсан байх ажээ. Тэрээр 1976 онд нэгэн эксорпизмийг бие даан vйлдэхдээ дээрх єєрийнхєє бичсэн ном дахь зааварчилгаа баримталсан эсэх нь vл мэдэгдэх бєгєєд харин тvvний нь улмаас нэгэн залуу оюутан бvсгvй" амиа харамсалтайгаар алдсан нь баримт бvлгээ. Тэрхvv Аннелийзе Михель хэмээх бvсгvй Вюрцбург хотын их сургуульд сурч байсан бєгєєд дєрвєн жилийн ємнєєс эпилепси хэмээх мэдрэлиин овчний улмаас байнгын эмчилгээтэй, эмчийн хараанд байсан ажээ.
Мєн тэр бvсгvй сvvлийн vеээс гэнэт уурсах, уурласан vедээ зvгээр явсан хvнийг барьж авч зодох зэргээр авирлах болсон нь эцэг эхийн нь сэтгэлийг зовоож тvvнийг тухайн хотынхоо ламд vзvvлвээс тvvнийг тэр vед наян нэгэн настай байсан Родевик євгєнд очиж эксорцизм хийлгэхийг зєвлєсєн байна. Ийнхvv тэр зан vйлийн чанартай vйл ажилыг лам Арнольд Ренц, мон лам Эрнет Альт нарын хяналтын дор явуулж эхэлжээ. Гэвч тэр бvсгvйг тарчлаан зовоож, ямар ч vр дvнгvй хэдэн сар болсны дараа хоол ундыг нь хорьсны улмаас 30 хvрэхгvй килограмм жинтэй болж, 1976 оны 7 дугаар сарып 1 -ний єдєр 23 насандаа нас барсан байна. Хоёр жилийн дараа гэхэд дээрх хяналт хийж байсан лам Ренц ба Альт нар болон Аннелийзе охины эцэг эх нар шvvхийн ємнє зогсож байсан бєгєєд тэднийг хvнийг харсаар байтлаа vхvvлсэн хэмээх ял оноон сонсгосон байлаа. Экдээс дээрх лам нарыг зургаан сарын хорих ялаар шийтгэсэн боловч дараа нь тэднийг тэнсэн харгалзах ялаар хєнгєвчилєн єршєєсєн байна. Энэхvv гашуудалт vйл хэрэг бvх Германы лам нарын хурал хийхэд хvргэж, тэрхvv их хурлаас, цаашид эксорцизмийг зєвхєн эмчийн хяналтын дор гvйцэтгэж байхаар шийдвэр гаргасан ажээ. Эндээс хоёр асуулт гарч ирдэг юм. Үүнд: Аннелийзе охинд шvгэлсэн чєтгєр ялагдашгvй нэгэн байсан юм уу? эсвэл тэр бvсгvйд ерєєсєє чєтгєр шvглээгvй байсан юм уу гэдэг асуулт гарч ирдэг байна.
Харин энэ талаар зарим нилээд буурьтай эрдэмтдийн гаргаж ирсэн нэгэн онол байдаг ажээ. Тэрхvv онолд vзэхдээ, "Зарим хуний дотор хоёр буюу тvvнээс дээш хvмvvсийн сvнс орогнож болох бєгєєд тэд єєрсдийн зэрэгцэн нэгэн биед оршин буйгаа мэддэггvй байна. Тухайн vед ямар нэгэн нєлєєллийн улмаас дийлэн гарч ирсэн нь тэр хvний тухайн vеийн зан араншин, хvн чанарыг тодорхойлдог хэмээн vзсэн байдаг ажээ. Иймээс бидний таних нэгэн ердийн хvн гэнэт єєрчлєгдєн, зан араншин нь хувирч огтоос танихгvй хvн мэт бидэнд харагдах тал байдаг. Мєн энэхvv нэгэн хvний биеийн дотор нэгэн зэрэг оршин байх сvнснvvд нь зарим vед илэрэх нєхцлєє давхацсан vед тэр хvн ихэд бухимдсан, ууртай мэт болдог" хэмээсэн байдаг ажээ. Ийнхvv хvний ааш араншин гэнэт єєрчлєгдєхийг Христосын шашны зарим урсгалынхан чєтгєр биенд нь шvгэлж шигдсэн тул ийнхуv єєрчлєгдєж байна гэж vзээд тvvнийг хєєн гаргахын тулд єнєєх хєєрхий євчтєн хэмээгдэгчийг тарчлааж алддаг ажээ. Шашныхан болон орчин vеийн шинжлэх ухааныханд паранормаль буюу онцгой гаж vзэгдэл гэж байж болохгvй тул тэдэнд vvнээс єєрєєр тайлбарлах боломж байхгvй бөлгөө.